Хулгайн кино

ТАСАЛБАРЫН КАСС

Нэг тасалбар.
Бүх кино.

Хугацаагаа сонгоод сан дахь бүх кино, цувралыг хязгааргүй үзээрэй. Урт хугацаатай тасалбар илүү хямд.

Тасалбар авахын өмнө нэвтэрнэ үү. Бүртгэл нэг минут ч болохгүй.

01

Бүх сан нээлттэй

Кино, цуврал, олон ангит — тасалбар хүчинтэй хугацаанд хязгааргүй.

02

Full HD дүрс

Тод, цэвэр дүрс. Интернэтийн хурдад тааруулж автоматаар зохицуулна.

03

Аль ч төхөөрөмж

Утас, компьютер, ТВ — нэг бүртгэлээр хаанаас ч үргэлжлүүлнэ.

04

Шинэ бүтээл түрүүлж

Санд шинээр нэмэгдсэн бүтээлүүдийг хамгийн түрүүнд үзнэ.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

Мэдэхийг хүссэн зүйлс

Тасалбар хэзээнээс хүчинтэй болох вэ?

Төлбөр баталгаажмагц шууд идэвхжиж, тухайн өдрөөс эхлэн хоног тоологдоно.

Яаж төлөх вэ?

Төлбөрийн QR кодыг банкны аппаараа уншуулах эсвэл банкны аппаа шууд нээж төлнө.

Зөвхөн нэг кино үзэх боломжтой юу?

Тийм. Киноны хуудсан дээрх "Зөвхөн энэ кино" тасалбараар 7 хоног үзнэ.

ЖУРАМ

Хулгайн киног ашиглах журам

Шинэчилсэн: 2026.10

Энэ журам хэнд хамаатай вэ?

Хулгайн кинонд дугаараа бүртгүүлсэн, тасалбар худалдаж авсан, эсвэл трейлер үзсэн хүн бүрт хамаарна. Сайтыг ашиглаж эхэлснээр та журмыг уншиж танилцсан гэж үзнэ.

Нэг дугаар — нэг төхөөрөмж

Нэг бүртгэлээр нэгэн зэрэг зөвхөн нэг төхөөрөмж дээр нэвтэрч болно. Өөр утас, компьютераас нэвтэрмэгц өмнөх төхөөрөмж автоматаар гарна. Нууц үгээ хэнд ч бүү өг.

Үзэхээс өөр юу хийж болохгүй вэ?

Тасалбарын хугацаа

Нэг кино авбал 7 хоног, анги авбал 30 хоног, "Бүх сан" тасалбар сонгосон хугацаандаа (30–365 хоног) хүчинтэй. Төлбөр Wire.mn-ээр баталгаажмагц тасалбар шууд нээгдэнэ. Нээгдсэн тасалбарын мөнгийг буцааж олгодоггүй.

Сан өөрчлөгдөх үү?

Тийм. Шинэ бүтээл нэмэгдэж, зарим нь эрхийн хугацаа дуусаад хасагдаж болно. Журамд өөрчлөлт орвол энд огноотойгоор шинэчилнэ.

Бүртгэл хаагдах тохиолдол

Бүтээлийг хулгайлж тараасан, системд халдах оролдлого хийсэн, эсвэл нэг бүртгэлийг олуулаа ашигласан нь илэрвэл бүртгэлийг сануулгагүйгээр хаана.

Асуулт байна уу?

Хулгайн киноны албан ёсны хуудсаар бидэнд бичээрэй.

НУУЦЛАЛ

Мэдээллийн нууцлал

Танаас юу авдаг вэ?

Гар утасны дугаар (SMS кодоор баталгаажуулна), нууц үгийн шифрлэгдсэн хэлбэр, худалдаж авсан тасалбарууд. Google-ээр орсон бол нэр, имэйл тань нэмэгдэнэ.

Сайт ашиглах явцад

Аль бүтээлийг хэдийд үзсэн, ямар төхөөрөмж, хөтчөөр орсон тухай техникийн бүртгэл үлдэнэ. Үүгээр "Үргэлжлүүлэн үзэх" жагсаалт гаргаж, доголдлыг засдаг.

Төлбөрийн мэдээлэл

Картын болон банкны мэдээлэл тань манайд огт хадгалагдахгүй — төлбөрийг Wire.mn болон таны банк шууд гүйцэтгэнэ. Бид зөвхөн нэхэмжлэхийн дүн, төлөвийг хардаг.

Cookie

Зөвхөн нэвтэрсэн төлөвийг санахад ашигладаг. Cookie-г хаавал хуудас бүрд дахин нэвтрэх болно.

Хэнтэй хуваалцдаг вэ?

Хэнтэй ч зардаггүй. SMS илгээхэд CallPro, видео тоглуулахад Bunny үйлчилгээ зөвхөн шаардлагатай хэсгийг нь ашиглана. Хуулийн дагуу албан шаардлага ирвэл гаргаж өгнө.

Бүртгэлээ устгах

Бүртгэл, түүхээ бүрмөсөн устгуулахыг хүсвэл бидэнд бичээрэй — 5 ажлын өдөрт устгаад хариу мэдэгдэнэ.