Танаас юу авдаг вэ?
Гар утасны дугаар (SMS кодоор баталгаажуулна), нууц үгийн шифрлэгдсэн хэлбэр, худалдаж авсан тасалбарууд. Google-ээр орсон бол нэр, имэйл тань нэмэгдэнэ.
Сайт ашиглах явцад
Аль бүтээлийг хэдийд үзсэн, ямар төхөөрөмж, хөтчөөр орсон тухай техникийн бүртгэл үлдэнэ. Үүгээр "Үргэлжлүүлэн үзэх" жагсаалт гаргаж, доголдлыг засдаг.
Төлбөрийн мэдээлэл
Картын болон банкны мэдээлэл тань манайд огт хадгалагдахгүй — төлбөрийг Wire.mn болон таны банк шууд гүйцэтгэнэ. Бид зөвхөн нэхэмжлэхийн дүн, төлөвийг хардаг.
Cookie
Зөвхөн нэвтэрсэн төлөвийг санахад ашигладаг. Cookie-г хаавал хуудас бүрд дахин нэвтрэх болно.
Хэнтэй хуваалцдаг вэ?
Хэнтэй ч зардаггүй. SMS илгээхэд CallPro, видео тоглуулахад Bunny үйлчилгээ зөвхөн шаардлагатай хэсгийг нь ашиглана. Хуулийн дагуу албан шаардлага ирвэл гаргаж өгнө.
Бүртгэлээ устгах
Бүртгэл, түүхээ бүрмөсөн устгуулахыг хүсвэл бидэнд бичээрэй — 5 ажлын өдөрт устгаад хариу мэдэгдэнэ.